Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн Унгарын нийслэлд өчигдөр (2020.10.25) өндөрлөлөө. Сүүлийн өдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан явагдаж, эрэгтэйчүүдийн хүнд 3 жинд бүгдэд нь орос тамирчид тэргүүллээ. Удаан хугацаанд тэмцээнд ороогүй болон тэмцээн дээрх ковидийн эсрэг дүрэм бөхчүүдэд нөлөөлж байгаа нь харагдлаа.
90 кг-ийн жингийн финалд Оросын Игольников манай Г.Алтанабаганыг 21 дэх секундэд иппон ялж, аваргын алтан медаль зүүлээ. Г.Пунцагцэрэн эхний тойрогт Швейцарын Ciril Grossklaus-т цэвэр ялагдаад тэмцээнийг орхисон.
90 кг
1. ИГОЛЬНИКОВ Михаил (ОХУ)
2. Г.Алтанбагана (Монгол)
3. МЕХДИЕВ Мммадали (Азербайжан)
3. ШЕРАЗАДИШВИЛИ Николоз (Испани)
100 кг-ийн финалд ОХУ-ын хоёр бөх барилдаж, Нияз ИЛЬЯСОВ Арман Адамяныг ялсан. Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр нар эхний барилдаандаа өвдөг шорооджээ.
100 кг
1. ИЛЬЯСОВ Нияз (ОХУ)
2. АДАМЯН Арман (ОХУ)
3. ЭЛЬНАХАС Шади (Канад)
3. ФОНСЕКА Жож (Португал)
+100 кг-ийн финал мөн ОХУ-ын “дотоод” тэмцээн болж, хос хүрэл медалийг Гүржийн жүдочид хүртлээ. О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Словений Драгич Витод ялагдсан.
+100 кг
1. ТАСОЕВ Инал (ОХУ)
2. БАШАЕВ Тамерлан (ОХУ)
3. МАТИАШВИЛИ Левани (Гүрж)
3. ЗААЛИШВИЛИ Гела (Гүрж)
Эмэгтэй 78 кг-д О.Мөнхцэцэг эхний тойрогт Словений Бролиныг ялаад дараа нь Косовогийн Кукад унажээ. Б.Эрдэнэт-Од энэ тэмцээнд түрүүлсэн Францын Одрид ялагдсан.
78 кг
1. ТЧОМЕО Одри (Франц)
2. ПОСВИТ Фанни Эстель (Франц)
3. АУСМА Наташа (Нидерланд)
3. КУКА Лориана (Косово)
Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эхний барилдаандаа ялагджээ.
+78 кг
1. САЙИТ Кайра (Турк)
2. ЧЕЙК РУХУ Нихель (Тунис)
3. АЛЬТЭМАН Мария Суэлен (Бразил)
3. СУЗА Биатрис (Бразил)
Хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирсэн ОХУ-ын баг таван алт, дөрвөн мөнгө, 1 хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, Франц (2 – 3 – 2), Туркийн баг (2 – 0 – 0) удааллаа. Нийт 24 орны тамирчид медаль авсан дотор Канад, Азербайжан, Косова, Хорват, Словений жүдочид тус бүр нэг алтан медаль хүртжээ. Манай шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 2 шагналт байртайгаар 10 дугаар байрт жагслаа.
Сэтгэгдэл ( 0 )