Их Дуулга: Мөнгөн медальт Г.Алтанбаганын барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Жүдо бөхийн Их дуулга тэмцээн Унгарын нийслэлд өчигдөр (2020.10.25) өндөрлөлөө. Сүүлийн өдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан явагдаж, эрэгтэйчүүдийн хүнд 3 жинд бүгдэд нь орос тамирчид тэргүүллээ.

90 кг-ийн жингийн финалд Оросын Игольников манай Г.Алтанабаганыг 21 дэх секундэд иппон ялж, аваргын алтан медаль зүүлээ. Г.Пунцагцэрэн эхний тойрогт Швейцарын Ciril Grossklaus-т цэвэр ялагдаад тэмцээнийг орхисон.
 

Харин Г.Алтанбагана эхний тойрогт Францын Алексис Матиеуг цэвэр ялсан.
 

Дараа нь Бразилын Макэдо Рафаэлийг вазаригаар яллаа.
 

Хэсгийн аваргын төлөө Сербийн Неманья Майдовтой хүнд барилдаан хийж, цэвэр ялжээ.
 

Хагас шигшээд Голландын жүдоч Ноэл ван 'т Эндийг ялсан.
 

Харин финалд ОХУ-ын Игольниковд цэвэр ялагдлаа.
 

90 кг

1. ИГОЛЬНИКОВ Михаил (ОХУ)

2. Г.Алтанбагана (Монгол)

3. МЕХДИЕВ Мммадали (Азербайжан)

3. ШЕРАЗАДИШВИЛИ Николоз (Испани)

Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр нар эхний барилдаандаа өвдөг шорооджээ.

100 кг

1. ИЛЬЯСОВ Нияз (ОХУ)

2. АДАМЯН Арман (ОХУ) 

3. ЭЛЬНАХАС Шади (Канад)

3. ФОНСЕКА Жож (Португал)

О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Словений Драгич Витод ялагдсан.

+100 кг

1. ТАСОЕВ Инал (ОХУ)

2. БАШАЕВ Тамерлан (ОХУ) 

3. МАТИАШВИЛИ Левани (Гүрж)

3. ЗААЛИШВИЛИ Гела (Гүрж)

Эмэгтэй 78 кг-д О.Мөнхцэцэг эхний тойрогт Словений Бролиныг ялаад дараа нь Косовогийн Кукад унажээ. Б.Эрдэнэт-Од энэ тэмцээнд түрүүлсэн Францын Одрид ялагдсан.

Эмэгтэй 78 кг

1. ТЧОМЕО Одри (Франция)

2. ПОСВИТ Фанни Эстель (Франция)

3. АУСМА Наташа (Нидерланды)

3. КУКА Лориана (Косово)

Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эхний барилдаандаа ялагджээ.

+78 кг

1. САЙИТ Кайра (Турция)

2. ЧЕЙК РУХУ Нихель (Тунис)

3. АЛЬТЭМАН Мария Суэлен (Бразилия)

3. СУЗА Биатрис (Бразилия)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top