ХОЁР ёкозүна, ГУРВАН озэкитэй шинэ банцүкэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 8-нд Токиод эхлэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа.

Шинэ озэки Шёодай дэвжээнээсээ онлайн хэвлэлийн бага хурал хийлгэж, “Озэки болсноор үүрэг хариуцлага өндөр болж байна. Юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлэх зорилготой барилдана. Тэгээд бага багаар зорилгоо дээшлүүлээд явах болно. Оны хамгийн олон даваатай бөхийн шагнал ч бас хүртмээр байна” гэж ярьлаа. Тэр оюутны сүмогоос төрсөн 9 дэх озэки болж байгаа юм.
 


Таканошёо баруун жигүүрийн сэкивакэ боллоо. Харин манай Тэрүнофүжи анх удаагаа комүсүби болж байна. Өмнө нь озэки болохдоо тэр энэ цолыг алгасаад сэкивакэ болж байсан билээ. Озэки цолоо алдаад маэгаширад унасан бөх анх удаа комүсүби болж байгаа нь түүхэнд анх удаа болж байгаа тохиолдол ажээ. Мөн жониданд унасан бөх комүсүби болтол банцүкэгээ ахиулж байсан нь анх удаа тохиолдож байгаа юм.

Чиёошёома найман башё жюүрёод барилдсаны дараа дээд зиндаанд дахин дэвшлээ. Үра, Жёокорюү нарын дээд зиндаанд барилдаж байсан бөхчүүд жюүрёо зиндаанд дахин барилдахаар болсон байна.


АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ
 

Хакүхо Ёкозүна Какүрюү

Такакэйшёо Озэки Асанояма

Шёодай Озэки

Митакэүми Сэкивакэ Таканошёо

Тэрүнофүжи Комүсүби Такаясү

Кирибаяма Маэгашира-1 Вакатакакагэ

Ооношёо М-2 Дайэйшёо

Кагаяки М-3 Окиноүми

Хокүтофүжи М-4 Тобизарү

Миёогирюү М-5 Котошёохо

Такарафүжи М-6 Тамаваши

Точиношин М-7 Эндо

Аойяма М-8 Тэрүцүёоши

Токүшёорюү М-9 Котоэко

Рюүдэн М-10 Мэйсэй

Саданоүми М-11 Энхо

Ютакаяма М-12 Кайсэй

Хоошёорюү М-13 Ичиножёо

Чиёонокүни М-14 Котоновака

Чиёотайрюү М-15 Котоюүки

Чиёошёома М-16 Акүа

Шиманоүми М-17

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-7 Азүмарюү С.Тодбилэг

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-11 Миторюү Б.Төрболд

Макүшита

З-1 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-7 Сакигакэ Я.Баттүшиг

Б-10 Тамашёохо Э.Энхманлай

З-15 Хокүтэнкай Г.Сүхбат

З-45 Ёошёояма Б.Анхбаяр

Санданмэ

З-6 Дайтэнма Н.Чинзориг

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-21 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-23 Кагамио Б.Нанжид

Б-36 Саданохикари Д.Наранцогт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.22.107) 2020 оны 10 сарын 26

Аваргууд тэмцээн дуусгахгүй л дээ

0  |  1
аа(43.228.129.86) 2020 оны 10 сарын 26

Хокүсэйхо Япон гэж явдаг\n

0  |  0
Зочин(106.128.50.108) 2020 оны 10 сарын 26

Хокүсэйхо Даваанинж алга байна

0  |  0
Top