Ёшихидэ Сүга: Токиогийн олимпыг амжилттай зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга албан тушаалд томилогдсоноосоо хойш анх удаа парламентын чуулганд үг хэллээ.

Ерөнхий сайд “Ирэх жилийн зун бид Токиод олимпын наадмыг заавал зохион байгуулах болно. Токиогийн олимп бол хүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлсний бэлгэ тэмдэг болох ёстой. Энэ наадмыг аюулгүй явуулахын тулд бүх хүч чадал, нөөц бололцоогоо дайчлах болно. Халдварын тоог тогтоон барих, багасгах тал дээр ажиллана. 2021 оны эхний хагаст ард иргэдэд хангалттай хэмжээний вакцинтай болно. Гэхдээ маш найдвартай, үр дүнтэй вакцин хэрэглэнэ. Ард иргэдээ үнэ төлбөргүй вакцинжуулна. Эхлээд ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулна” гэж дурдсан байна.

 Токиогийн олимпын наадам 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-д явагдана. Оролцогчдыг коронавирусний шинжилгээнд хамруулах юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top