Сүмо: Гадаад бөхчүүдийн банцүкэ

2020 оны 10 сарын 27

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 8-нд Токио хотод эхлэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг танилцууллаа. Шинэ банцүкэд 44 дэвжээний 670 сүмочийн нэр бичигдсэн. Өнгөрсөн Намрын тэмцээнээс 13 бөхөөр цөөрчээ.

Гадаад бөхчүүдийг авч үзвэл нийт 28 гадаад бөх ирэх тэмцээнд барилдана.

Үүнд Монголын 20, Гүржийн 2 болон Бразил, ОХУ, Болгар, Унгар, Филиппин, Украин улсуудаас тус бүр нэг бөх холбоонд бүртгэлтэй байгаа юм.

34 настай унгар бөх Масүтоо санданмэд буусан бол энэ оны нэгдүгээр сараас хойш барилдаагүй байгаа Гүржийн Гагамарү жониданд унасан байна.

Украины 23 настай Шиши жонокүчи, жонидан зиндааг тус бүр 6:1 үзүүлэлттэй өндөрлүүлж, санданмэд дэвшжээ.

Монгол

Макүүчи

Ёкозүна - Хакүхо, Какүрюү

Комүсүби - Тэрүнофүжи

Маэгашира-1 Кирибаяма

М-6 Тамаваши

М-13 Хоошёорюү, Ичиножёо

М-16 Чиёошёома

Жюүрёо

Б-7 Азүмарюү С.Тодбилэг

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-11 Миторюү Б.Төрболд

Макүшита

З-1 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-7 Сакигакэ Я.Баттүшиг

Б-10 Тамашёохо Э.Энхманлай

З-15 Хокүтэнкай Г.Сүхбат

З-45 Ёошёояма Б.Анхбаяр

Санданмэ

З-6 Дайтэнма Н.Чинзориг

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-21 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-23 Кагамио Б.Нанжид

Б-36 Саданохикари Д.Наранцогт

Гүрж

Маэгашира-7 Точиношин Леван Горгадзе

Жонидан З-46 Гагамарү Теймураз Жугели

Болгар

Маэгашира-8 Аойяма Даниель Иванов

Бразил

Маэгашира-12 Кайсэй Рикардо Сугано

ОХУ

Макүшита Б-12 Роога А.Амарсанаа

Унгар

Санданмэ Б-5 Масүтоо Тот Аттила

Филиппин

Санданмэ Б-66 Фүраншисү Валлес Теодоро Фрэнсис Роберт

Украин

Санданмэ Б-81 Шиши Сергей Соколовский

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top