Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн хорвоод мэндэлсэн өдөр. Энэ жил жүдогийн өдрийг "ХАМТДАА ХҮЧТЭЙ" уриан дор тэмдэглэн, өнгөрүүлж байна.
Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн жүдогийн өдрийг "Москва-1980" зуны олимпын наадмаас Монголын жүдочид анхны мөнгө, хүрэл медаль хүртсэний 40 жилийн ойтой хамтатган, "ULAANBAATAR 2020 OCTOBER" насанд хүрэгчдийн 10 дугаар сарын цуврал тэмцээнийг Монголын Үндэсний Худалдааны аж үйлдвэрлэлийн танхимд зохион байгуулж байна.
Тэмцээн эмэгтэй -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанаар өнөөдөр эхэлсэн бөгөөд С1, ETVHD телевизүүд эх орон даяар шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )