Какүрюү: Адилхан 35 настай Леброн NBA-д түрүүлж байхад...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Какүрюү гэмтлийн улмаас хоёр башё дараалан барилдаагүй байгаа билээ.

Сүмо бөхийн холбооны Екозүнагийн зөвлөлөөс ирэх сарын башёд зодоглохгүй бол сануулга хүртэж магадгүй болоод байгаа манай аварга дэвжээн дээрээ бэлтгэл хийж эхлээд байгаа. Гэхдээ барилдааны бэлтгэл хийх хэмжээнд гэмтэл нь эдгэрээгүй байгаа юм.

Какүрюү Японы спортын сэтгүүлчдэд утсаар ярилцлага өгөхдөө ирэх тэмцээний талаар ярьжээ.

Юуны өмнө тэр арваннэгдүгээр сарын тэмцээнд зодоглох эсэхээ сайн тунгааж байж шийднэ гэдгээ хэлжээ. 

Какүрюү цааш нь “Барилдааны бэлтгэл хийж байж, байдал ямар байгаа нь мэдэгдэнэ. Одоогийн байдлаар гайгүй боломжийн байна. Ёкозүнагийн зөвлөл ямар байр суурьтай байгааг би мэдэж байгаа. Олон өнжиж байгаагаа ч ойлгож байна. Гэхдээ яарч сандарч, шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Энэ жилийн NBA-д түрүүлсэн Леброн Жеймс надтай адил 35 настай тамирчин. Би ч гэсэн хичээх болно” гэж хэлсэн байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.8) 2020 оны 10 сарын 28

Амжилт хүсье.

0  |  0
Top