Неймар 3 жилд 13 дахь удаагаа гэмтлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн ээлжит тоглолтууд явагдлаа.

Туркт болсон Истанбул, ПСЖ багуудын тоглолтын эхний үед гоол ороогүй, сонирхолтой зүйл ч болоогүй, багууд нийлээд дөнгөж хоёр цохилт л хийсэн юм. Эхний үеийн хамгийн чухал хэсэг бол Неймарын ээлжит гэмтэл байлаа.

Зүүн хөлөндөө гэмтэл авсан Неймар талбайгаас гарч, тусламж авсан.

Хөлөө боолгоод дахин талбайд гарсан ч тоглолтыг үргэлжлүүлж чадсангүй, сэлгээ хүссэн юм.

Мэдээж тэр уйлсан.

Эхний үеийн 26 дахь минутад түүний оронд Пабло Сарабия гарч ирсэн. ПСЖ хоёрдугаар үед хоёр гоол оруулснаар энэ улиралд Аваргуудын лигийн анхны ялалтаа авлаа.

Дасгалжуулагч Тухель тоглолтын дараа “Том гэмтэл биш гэж найдаж байна. Хэзээ Неймар эргэн ирэхийг хэлэх боломжгүй” гэж хэлсэн ч Неймарын уйлж байгаагаас харахад энэ улиралд эргэн ирэхгүй байж ч магадгүй болжээ.

Неймар 2017 онд ПСЖ-д нэгдсэнээсээ хойш жил бүр гэмтэж байгаа.

Transfermarkt-ийн шинжээчдийн тоолсноор энэ Неймарын ПСЖ багт ирснээсээ хойш авсан 13 дахь гэмтэл нь гэнэ. Ихэнх нь жижиг гэмтэл байсан ч 2017/2018 оны улиралд шагайны гэмтлээр гурван сар талбайд гараагүй. 2019 онд мөн л шагайны бэртлээр Америкийн Цомын тэмцээнд оролцоогүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top