Сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн шигшээ шатны зургаа дахь тоглолт өчигдөр (2020.10.28) Спортын төв ордонд боллоо.
Цувралд "Алдар Танан Гарьд" баг "Хасын Хүлэгүүд"-ийг 3-2 тэргүүлж байсан тул энэ өдөр ялахад л лигийн аварга болох боломжтой байлаа. Тэд ч бололцоогоо ашиглаж, 81:77 ялж, Аваргын цомоо гардан авлаа. Энэ нь тэдний гурав дахь цом юм.
Финалын цувралын Шилдэг тоглогчоор "Алдар Танан Гарьд" багийн А.Тэмүүжин тодорлоо.
Мөн өдөр хүрэл медалийн төлөө 23-Сторм, Хан-Уул Хангарьд багууд өрсөлдөж, 101:94 ялсан Хан-Уул Хангарьд баг Дээд лигийн хүрэл медалийн эзэн болов.
ДЭЭД ЛИГИЙН ШИЛДГҮҮД
Сэтгэгдэл ( 0 )