Хабиб Шилдэг тулаанчдын чансааг тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Холимог тулааны UFC холбооноос шилдэг тулаанчдын чансаагаа шинэчлэн гаргалаа. Хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов анх удаагаа жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүллээ.

Өнгөрсөн Бямба гарагт Хабиб АНУ-ын Жастин Гэтжиг ялж, аваргын бүсээ хамгаалсныхаа дараа холбооны тэргүүнд хандан, энэ чансааны эхэнд бичихийг өөрөө хүсэж байсан юм. Мөн чансааг тэргүүлэх эрхтэй гэж мэдэгдсэн билээ. Түүнд ялагдсан Гэтжи 7-р байрнаас 10-т буужээ.

TOP RANK (Жин харгалзахгүй)  

  1. Хабиб Нурмагомедов

2. Жон Жонс

3. Исраэль Адесанья

4. Стипе Миочич

5. Камару Усман

6. Александр Волкановски

7. Дастин Порье

8. Макс Холлоуэй

9. Петр Ян

10. Жастин Гэтжи

11. Конор МакГрегор

12. Роберт Уиттакер

13. Тони Фергюсон

14. Дейвесон Фигередо

15. Фрэнсис Нганну

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top