Бостоны марафон хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Ирэх оны дөрөвдүгээр сард болохоор төлөвлөгдөж байсан Бостоны марафоныг COVID-19 цар тахлын улмаас 2021 оны 11 дүгээр сард хийхээр хойшлуулжээ.

1897 оноос эхэлсэн тус марафоныг зохион байгуулах хорооны тэргүүн Том Грилк “Ирэх намар манай тэмцээн зохион байгуулагдаж, бид дэлхий дахинд эв нэгдэл, их спортын баяр баясгаланг харуулж чадна гэж найдаж байна. Олон бэрхшээл тулгарч байгаа ч манай хороо ойрын саруудад шийдэж чадна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

2021 оны Бостоны марафон 125 дахь тэмцээн болох юм. Энэ жилийн уралдаан цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top