Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу саяхан ОУОХ-ноос олимпын наадмын үеэр улстөрийн үзэл бодлоо илэрхийлсэн тамирчдыг шийтгэх ёсгүй гэж мэдэгдсэн билээ. Олимпын хартийн 50-д тамирчдыг олимпын үеэр улстөрийн ямар нэг үйлдэл хийхийг хориглосон заалт байдаг. Коу энэ заалтыг хасах санал гаргасан юм.
Харин ОУОХ-ны тэргүүн Томас Бах энэ саналыг эрс эсэргүүцлээ. Бах “Олимпын наадам бол юуны өмнө спортын уралдаан тэмцээн. Тамирчид энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тэд улстөрийн үзэл бодлоосоо үл хамааран, нэг нэгэндээ хүндэтгэл илэрхийлдэг. Тамирчид нэг нэгнээ харилцан хүндэлсэн цагт л бид эв нэгдлээ дэлхий дахинд харуулж чадна. Улстөрийн үйл ажиллагааг зөвшөөрөх юм бол олимпын наадам улстөрийн хэрүүл, маргааны талбар болж хувирна. Дэлхий дахиныг ийм зүйлээр нэгтгэж чадахгүй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )