Стивен Сайлас “Хьюстон Рокетс” багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

НБА лигийн “Хьюстон Рокетс” баг багийнхаа шинэ дасгалжуулагчаар Стивен Сайласыг томиллоо гэж ESPN-ий Эдриан Войнаровски мэдээллээ.

Стивенээс гадна Жефф Ван Ганди болон “Хьюстон” багийн туслах дасгалжуулагч Жон Лукас нар ерөнхий дасгалжуулагч болох магадлалтайд нэрлэгдэж байлаа.

47 настай Сайлас 1999 оноос НБА-д ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил “Даллас Маверикс” багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний аав Пол Сайлас алдартай тамирчин, дасгалжуулагч хүн байлаа.

“Хьюстон Рокетс” баг шинэ дасгалжуулагчдаа хашир туршлагатай туслах дасгалжуулагч нарыг оноож өгөх гэнэ. Нэйт Макмиллан, Жефф Хорнасек хоёртой гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж эхэлжээ. Мөн Жон Лукасыг багтаа үлдэхийг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top