Жон Жонс: Хабиб Шилдэг тулаанчийн чансааг тэргүүлэх нь тэнэг хэрэг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Холимог тулааны UFC холбооноос шилдэг тулаанчдын чансаагаа шинэчлэн гаргалаа. Хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов анх удаагаа жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлсэн билээ.

Энэ шийдвэр зарим хүнд таалагдаагүйн нэг нь UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Жон Жонс байлаа. Жонс уг нь энэ чансааг тэргүүлж байсан бөгөөд Бямба гарагт болсон Хабибын ялалтын дараа хоёрдугаар байрт буусандаа ихэд дургүйцсэн юм.

Жон Жонс “Хабиб жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлнэ гэдэг тэнэг хэрэг. Тэр аварга болохдоо өрсөлдөгчид нь гэмтэж алга болсоор сүүлий мөчид сонгогдсон Эл Яквинтаг л ялсан шүү дээ. Түүний зодолдсон өрсөлдөгчдөөс хүмүүс таних ганцхан тулаанч байгаа нь Конор МакГрегор. Хабибыг агуу талаанч гэж нэрлэх нь инээдтэй хэрэг. Тэр саяхнаас л дээд түвшинд тулалдаж эхэлсэн. Би түүн шиг чансааны 10-т бичигдсэн тамирчинтай тулалдаж байгаагүй” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(202.126.90.77) 2020 оны 10 сарын 29

Dominick reyesd zoduulchaad yalchihdag hundee ene

0  |  0
Top