Бейсбол: Лос-Анжелес Дожерс MLB лигийн аварга боллоо

2020 оны 10 сарын 29

Хойд Америкийн бейсболын MLB лигийн улирал өндөрлөлөө. Финалд Лос-Анжелес Дожерс, Тампа Бэй Рэйс багууд өрсөлдсөн.

Өчигдөр болсон финалын зургаа дахь тоглолтод Лос-Анжелес хотын баг 3:1 ялж, цувралыг 4:2 тэргүүлэн, лигийн аварга боллоо.

Дожерс багийн хувьд энэ нь долоо дахь түрүү юм. Тус баг 1955, 1959, 1963, 1965, 1981, 1988 онуудад түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top