“Лос-Анжелес Дожерс” баг Хойд Америкийн бейсболын MLB лигийн аварга болсны дараа сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч ЛеБрон Жеймс хоёр баг хамтдаа ялалтын парад хийх санал гаргажээ.
ЛеБрон твиттер дээр “Парад, парад, парад! Амны хаалттай аюулгүй жагсаал хийе. Хоёр баг хамтдаа ялалтын парад хийж болохгүй юу? Цар тахлын үед болохгүй гэдгийг ойлгож байгаа ч “Лейкерс”, “Дожерс” багийн фэнүүдтэй хамт баяраа тэмдэглэхийг маш их хүсэж байна. Лос-Анжелес бол аваргуудын хот” гэж жиргэсэн байлаа.
Америкийн спортын дөрвөн том лигийн хоёрт нь Лос-Анжелес хотын баг түрүүлж байгаа нь энэ юм. “Дожерс” долоо дахь удаагаа лигийн аварга болсон бол “Лейкерс” 17 дахь түрүүгээ хүртсэн билээ.
“Лейкерс” багийн домог Мэжик Жонсон мөн Кобе Брайанттай хамт Дожерс багийн тоглолт үзэж байснаа дурсан санажээ.
Сэтгэгдэл ( 0 )