Саяхан Румынд цар тахлын улмаас хойшлогдоод байсан чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн явагдаж өнгөрлөө.
Зохион байгуулагчид коронавирусний халдвар тарахаас сэргийлэн, маш олон арга хэмжээ авсан байлаа.
Үүний нэг нь медаль авсан бөхчүүдийг шагналын жижиг тавцан дээр тус тусд нь зогсоосон юм.
Хачирхалтай нь тэд хэдхэн минутын өмнө хоорондоо барилдахдаа амны хаалтгүй, зай барилгүй барилдаж байсан билээ.
Медаль авсан тамирчдын амны хаалт дээр эзэлсэн байрыг нь бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )