Ази, Номхон далайн гамшгийн статистикийн техникийн ажлын хэсгийн даргаар монгол эмэгтэй сонгогдлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Ерөнхий ассамблейн чуулганаас гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нотолгоо, баримтад тулгуурласан шийдвэр гаргалтыг сайжруулах, гамшгийн статистикийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулахыг гишүүн улс орнуудаас хүссэн.

Тэрчлэн Ази, номхон далайн бүсийн гамшгийн статистикийн хэсгээс оролцогч талууд болох улс орнуудын гамшгийн удирдлагын ажилтнууд, статистикч нараас бүрдсэн техникийн ажлыг хэсэг байгуулахаар санал гаргасны дагуу АНДЭЗНК-ын Статистикийн хорооны 2018 онд зохион байгуулагдсан 6 дугаар хуралдаанаар Гамшгийн статистикийн техникийн ажлын хэсгийг байгуулахаар тогтсон юм.

Тэгвэл НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 28-ны өдөр Техникийн ажлыг хэсгийг байгуулж, анхны цахим хурлыг зохион байгууллаа.Тус хурлаар Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, Ази, номхон далайн бүсийн орнуудын гамшгийн статистикийн өнөөгийн асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, ажлын хэсгийн удирдлагыг сонгох сонгуулийг зохион байгуулсан юм.

Сонгуулиар Ази, номхон далайн гамшгийн статистикийн техникийн ажлын хэсгийн даргаар ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа сонгогдсон бол дэд даргаар Индонез Улсын Статистикийн хороо болон Фижи Улсын Гамшгийн удирдлагын хорооны төлөөлөгчид тус тус сонгогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Marianne(41.138.90.76) 2020 оны 11 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0

Top