Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, ирэх оны гуравдугаар сарын тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.
Холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма “Гуравдугаар сарын тэмцээнийг уламжлал ёсоор Осакад зохион байгуулахаар болсон. Эмнэлгийн мэргэжилтэн, башё хариуцсан ояката нар удахгүй Осакад очиж, судалгаа хийнэ. Дэвжээнүүдийн байрладаг газруудыг шалгаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулна. Токиогоос өөр газар болдог башё бөхчүүд, засуул, ояката, үсчин гээд нийт 1000 гаруй хүн очдог болохоор халдварын эрсдэл ихтэй. Одооноос эхлэн бэлтгэхгүй бол амжихгүй тул ажил их байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Цар тахлын улмаас энэ жил Нагояд болдог долоодугаар сарын тэмцээн, Кюүшюүд явагддаг 11 дүгээр сарын тэмцээнийг Токиод зохион байгуулахаар болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )