Чөлөөт бөхийн ДАШТ-ий ордон эмнэлэг болсон тул Япон оролцохоо больлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Японы чөлөөт бөхийн холбооноос ирэх 12 дугаар сард Сербид зохион байгуулагдах дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлалаа.

Уг нь эмэгтэйчүүдийн 57 кг-ийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Рисако Кавай тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй нийт долоон тамирчин илгээхээр болсон байсан юм. Гэвч Европт коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхлэсэн, мөн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдах Спортын ордон нь ковидийн эмнэлэг болон хувирсан зэрэг шалтгаанаар тамирчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ДАШТ-д багаа явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top