Аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нд Ульяновск хотод ОХУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн боксын тэмцээн явагдлаа.
Буриадын тамирчид тус тэмцээнээс дөрвөн медаль хүртжээ.
+81 кг-д Дулма Лумбунова алтан медаль авч, сенсаац тарьсан байна. Дулма дөнгөж дөрвөн жил боксоор хичээллэж байгаа, спортын мастер ч болоогүй байгаа тамирчин. Гэхдээ кикбоксоор ОХУ, Европын аварга болж байсан юм.
69 кг-д Дарима Сандакова ДАШТ-ий хос медальт Саадат Далгатовад ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.
Елена Гапешина (75 кг), Юлия Арефьева (+81 кг) нар хүрэл медаль авсан байна.
ОХУ-ын АШТ-ий алтан медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчид 250 мянган рубль, мөнгөн медаль 125 мянга, хүрэл медалийн эзэн 62500 рублийн шагнал хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )