“Барса”-тай тоглох “Динамо” багийн 9 тоглогч ХАЛДВАР авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Энэ сарын 4-нд Аваргуудын лигийн ээлжит тойргийн тоглолтууд явагдана. Лигийн G хэсэгт багтсан Украины Динамо Киев баг Барселона хотын Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд очиж, тоглох хуваарьтай байгаа.

Гэвч тус багт шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарчээ. Багийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр хамгийн сүүлийн шинжилгээгээр Георгий Цитаишвили, Денис Гармаш, Миккель Дуэлунда, Александр Караваев, Тудор Бэлуцэ, Николай Шапаренко нарын шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн туслах дасгалжуулагч Эмил Карас болон багийн дөрвөн ажилтан мөн халдвартай нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн шинжилгээгээр хаалгач Денис Бойко, Георгий Бущан, хамгаалагч Виталий Миколенко, туслах дасгалжуулагч Виталий Кулыба нараас халдвар илэрч, тусгаарлалтад орсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top