Энэ сарын 7-10-нд Хабаровск мужид явагдахаар төлөвлөгдсөн байсан эрэгтэй, эмэгтэй жүдо бөхийн улсын аваргын тэмцээн цар тахлын улмаас цуцлагджээ.
“Хабаровск муж тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах маш олон арга хэмжээ авсан ч ОХУ-ын жүдо бөхийн холбооноос тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэлээ. Манай муж тус тэмцээнийг 2016 онд амжилттай зохион байгуулж байсан юм” гэж Хабаровскийн Биеийн тамир, спортын газраас мэдэгдлээ.
Хабаровскт цар тахлын улмаас сурагчдыг аравдугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 9 хүртэл амраагаад байгаа. Бүх их, дээд сургууль, коллежийг зайн сургалтад шилжүүлжээ. Баар, рестораны ажиллах цагийг 23 цаг хүртэл хязгаарлаж, энэ сарын 1-нээс эхлэн кино театр, цирк, филармоны үйл ажиллагааг зогсоосон. Спортын арга хэмжээнд 50-иас олон хүн цуглахыг хоригложээ. Тус мужид нийт 16525 халдварын тохиолдол илэрч, 136 хүн эндсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )