Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар өнөөдөр Улсын аварга Э.Оюунболдын гомдлыг хэлэлцлээ. Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн асуудлаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасан, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж байсан билээ.
Гэвч Э.Оюунболд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй, Улсын дээд шүүхэд хандсан юм. Өнөөдөр Улсын Дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шийдвэрлэсэн байна. Харин Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо.
“Э.Оюунболд энэ шийдвэрийг эсэргүүцэн, нэг удаа Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Энэ эрхээ 30 хоногийн дотор ашиглаж болох юм” гэж өмгөөлөгч К.Жарханбек сэтгүүлчдэд мэдээллээ.
Барилдах эрх сэргэсэн тул тэмцээн, наадамд зодоглох эрхтэй болж байна. Гэхдээ Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, уламжилсны дараа түүнд унасан бөхчүүдэд ямар цол олгох талаар эцсийн шийдвэр гаргах юм.
Сэтгэгдэл ( 4 )
За болио допингчин батсуурийн эрх 11 сар бусад нь 2 жил барилдах эрхгүй цолоо хураалгах нь бүр солиорол хэзээ хэн цолоо хураалгав шаадаг ялзарсан шүүгчдийн үлдэцүүд вэ?
minii dyy avsan umaa ulsuudad ni butsaaj ogoo sergelen shyy
Энэ Хэнтийн гахайгийн аварга цолыг мялааж өгсөн баахан мөнгө, машин, байруудыг одоо буцааж авах уу.
2010-2020 ОНЫ УЛСЫН НААДАМ БОЛ ДОПИНГЧИН УВСЧУУДЫН ЭРИН ҮЕ. ЦАГ ХУГАЦАА БҮГДИЙГ ХАРУУЛНА. ДОПИНГЧИН НЬ ОЮУНБОЛД биш ХАРИН УВСЧУУД ЮМ. 2010-2020 ОНЫ НААДМЫН 2010 Б.ГАНБАТ, 2011 ОН С.МӨНХБАТ, 2012 ОН П.БҮРЭНТӨГС, 2014 ОН Н.БАТСУУРЬ, 2018 ОН Н.БАТСУУРЬ, 2020 ОН П.БҮРЭНТӨГС НАР 2010-2020 ОНД УЛСАД 6 УДАА ТҮРҮҮЛЭВ. 2015 ОН П.БҮРЭНТӨГС, 2017 ОН Ө.БАТ-ОРШИХ, 2019 ОН Н.БАТСУУРЬ, 2020 ОН Н.БАТСУУРЬ НАР 2010-2020 ОНД 4 УДАА ҮЗҮҮРЛЭВ. 2010-2020 ОНД УВСЫНХАН 6 УДАА ТҮРҮҮЛЖ, 4 УДАА ҮЗҮҮРЛЭВ. 2019 ОНЫ ОЮУНБОЛДЫН ТҮРҮҮГ АВЧИХВАЛ 7 ТҮРҮҮЛЖ 4 ҮЗҮҮРЛЭЖ Н.БАТСУУРЬ УЛСАД 3 ТҮРҮҮЛЖ 1 ҮЗҮҮРЛЭСЭН ДОМОГТ АВАРГА