Жордан Барроуз халз барилдааны шоунд орно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Цар тахлын улмаас чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүдээ ДАШт-д илгээхгүй гэж мэдэгдсэн АНУ-ын Бөхийн холбоо халз барилдааны шоу тэмцээн зохиосоор байна.

Энэ удаагийн шоу 11 дүгээр сарын 14-нд болно.

Шоуны гол барилдаанд 2012 оны Лондоны олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Панамерикийн наадмын 3 удаагийн аварга Жордан Барроуз NCAA лигийн хошой аварга, идэрчүүдийн ДАШТ-ий медальт Захид Валенсиятай барилдах юм. Тэд 84 кг-ийн жинд барилдахаар болжээ.

Шоуг FloWrestling сайт төлбөртэй дамжуулна.

Jordan Burroughs vs Zahid Valencia (чөлөөт бөх)

Anthony Echemendia vs Evan Henderson (чөлөөт бөх)

Kyven Gadson vs Kollin Moore (чөлөөт бөх)

Alan Vera vs G'Angelo Hancock (сонгомол)

Lauren Louive vs Alli Ragan (эмэгтэй чөлөөт)

Sammy Sasso vs Tyler Berger (чөлөөт бөх)

Kayla Miracle vs Ana Godinez (эмэгтэй чөлөөт)

Cohlton Schultz vs Hamdy Moustafa (сонгомол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top