Японы жүдогийн шигшээ Токиогийн ОЛИМПЫН НӨӨЦ БАГАА зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Японы жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-нд хуралдаж, ирэх жил явагдах Токиогийн олимпын шигшээ багийн нөөц багаа зарлалаа. Ирэх олимпын багт эрэгтэйчүүдийн 66 кг-аас бусад 13 жингийн тамирчид тодроод байгаа. Эрэгтэй 66 кг-ийн жинд Марүяма Жоширо, Абэ Хифүми хоёрын хэн нэгнийг сонгохоор болсон билээ.

"ТОКИО-2020" ОЛИМПЫН ШИГШЭЭ БАГ
 

Эмэгтэй: Фүна Тонаки, Үта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ.

Эрэгтэй: Наохиса Такато, Шохеи Оно, Таканори Нагасэ, Шоичиро Мүкаи, Аарон Вольф, Хисаёши Харасава.

Энэ удаад холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс 13 жингийн олимпын нөөц шигшээ багийн тамирчдын нэрсийг зарлалаа. Эдгээр тамирчид дээр дурдсан шигшээ багийн тамирчид гэмтэл бэртэл авсан тохиолдолд олимпод оролцох юм.


"ТОКИО-2020" ОЛИМПЫН НӨӨЦ БАГ
 

Эмэгтэй: Нацүми Цүнода 48 кг, Ай Шишимэ 52 кг, Момо Тамаоки 57 кг, Нами Набэкүра 63 кг, Ёоко Оно 70 кг, Мами Үмэки 78 кг, Сара Асахина +78 кг.

Эрэгтэй: Рюүжү Нагаяма 60 кг, Соичи Хашимото 73 кг, Сотаро Фүживара 81 кг, Кэнта Нагасава 90 кг, Кэнтаро Ийда 100 кг, Кокоро Кагэүра +100 кг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top