Абэ Үта Загребийн Гран Прид орохыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Конно Жюн хэвлэл мэдээллийнхэнд онлайн ярилцлага өгөхдөө 12 дугаар сард Хорватын Загребт явагдах Гран При тэмцээнд Токиогийн олимпын эмэгтэй шигшээ багаа илгээх талаар судалгаа явуулж байгаагаа мэдэгдлээ.

Тус тэмцээнд оролцох хүсэлтийг 52 кг-ийн Абэ Үта, 78 кг-ийн жингийн Хамада Шёори нар гаргасан байна. Харин эрэгтэйчүүдийн шигшээ багаас оролцох хүсэлтэй тамирчин гараагүй тул эрэгтэй багийг Хорватад явуулахгүй гэнэ. Мөн нэгдүгээр сард Катард болох Мастерс тэмцээнд эрэгтэй шигшээ багийн 3, эмэгтэй багийн 4 тамирчин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Японы жүдо бөхийн холбооноос гадаадын тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа тамирчдын хүсэлтийг хүндэтгэн хүлээж авна гэдгээ мэдэгдсэн ч Японы Засгийн газраас гадаадад тэмцээнд оролцсон багийн тамирчдаас бусад хүнийг 14 хоногийн карантинд оруулах журамтай байгаа. Тэгэхээр багш дасгалжуулагч, эмч нар хамт явж болох эсэхийг сайтар судалсны дараа шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.11) 2020 оны 11 сарын 03

Абе ута Дарья Белодед хоёрын гал гарсан барилдааныг хармаар байна!

0  |  0
Top