Японы жүдогийн ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ Абэ Үта

2020 оны 11 сарын 03

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд 2018, 2019 онд дэлхийн хошой аварга болсон Японы жүдоч Абэ Үта. Хүч чадал, ур чадвараас гадна түүний стиль, гоо үзэсгэлэн спорт сонирхогчдыг татдаг нь нууц биш.

Тэр загвар, урлагийн ертөнцөд хүч сорихгүй яагаад жүдо хэмээх эрчүүдийн спортыг сонгосон юм бол?
 

“Би анх жүдод огт сонирхолгүй байлаа. Ах маань жүдогоор хичээллээд эхлэхээр хамтдаа танхимд очдог болсон. Тэгээд л анд найзуудтай больё гэсэн хөнгөхөн сэтгэлээр жүдогийн ертөнцөд орж байлаа”

Багаасаа ялагдах дургүй, хор шартай. Төгөлдөр хуурын хичээлээс илүү өрсөлдөгчтэй тэмцэлддэг жүдо нь илүү таалагдаж эхэлсэн гэнэ.

Нэг мэдэхэд муж, улсдаа 1-2 дугаар байр эзлэхийн төлөө өрсөлддөг болж, оролцох тэмцээн нь ч томорсоор байв.  

“Том тэмцээнд оролцдог болсноос хойш бэлтгэл сургууль хүнд болсон. Дарамт шахалт ч их. Гэхдээ ялах үеийн баяр баясгалан, ойр дотнын хүмүүсийн аз жаргал, дэмжигчдийн тоо улам бүр нэмэгдэж байгааг харахад энэ спортоор хичээллэж, хүнд бэлтгэл хийсний хэрэг гарлаа гэж бодогддог. Тийм болохоор ганц ч удаа барилдахаа болих сон гэж бодож үзээгүй”

Бүх өрсөлдөгчөө цэвэр иппоноор ялах хүсэлтэй нь бусдаас тодрох хүсэлтэй нь холбоотой гэнэ.

“Том тэмцээнд сайхан шидээд цэвэр ялахад хүмүүс бишрэн хашгаралдаад л, их сайхан байдаг. Би ч гоё харагддаг”

Абэ Үтагийн тухай ярихад заавал гарч ирдэг нэг хүн бол түүний ах, дэлхийн хошой аварга Абэ Хифүми. Ирэх жилийн Токиогийн олимпын наадамд ах, дүү хамтдаа оролцож, цугтаа олимпын аварга болох хүсэлтэй. Гэвч ах дүүс жүдо бөхийн талаар хоорондоо ярьдаггүй гэнэ.

“Бага байхаасаа л жүдо ярьдаггүй байлаа. Би гэрээсээ хол дунд сургуульд суралцдаг байсан болохоор гэртээ хамт байх цаг бага байлаа. Дараа нь ах их сургуульд элсээд гэрээс холдсон болохоор заримдаа гэрт уулзахаас илүү тэмцээний танхимд тааралддаг болсон байлаа. Удаан уулзаагүй ахынхаа ялж байхыг хараад их зүйл сурдаг байсан”

Одоо Үта Японы биеийн тамирын дээд сургуулийн оюутан. Бэлтгэл сургуулийг нь харахад өөртөө хатуу, шаргуу нь харагдана.

Үдээс өмнө 2 цаг хагас хэртэй жүдогийн бэлтгэл. Үдээс хойш нэг цаг хагас бэлтгэл хийгээд дараа нь гүйж, хүчний бэлтгэлтэй. Заримдаа бэлтгэлийн дараа юу ч хийж чадахгүй болтлоо ядардаг гэнэ. Ням гарагт л амралттай. Гадуур зугаалахаар Даваа гарагт нь ядрах тул амралтын өдрөө үд болтол унтаж, кино үзэж, юүтүүбээр аялж өнгөрөөдөг.

“Тэмцээн, цугларалт дуусаад дэлгүүр хэсдэг ч тэмцээнтэй үед гадуур гардаггүй. Тэмцээн дуусаны дараа харин аялалд явах зэргээр амардаг”

Мэдээж түүний ойрын зорилго “Токио 2020” олимпын наадамд түрүүлэх.

“Олимпод оролцсон тамирчин болгон амь насаа үл хайрлан, түрүүлэхийн төлөө зүтгэдэг тул миний хувьд ч одоогийн байдлаар олимпод түрүүлэхээс өөр зүйл бодохгүй байгаа. Амьдралын энэ том зорилгоо биелүүлсний дараа ямар баяр баясгалан намайг хүлээж байгаа бол, түрүүлэх үедээ би яах бол гээд л бодно. Олимпын наадам нэг жил хойшлогдсон болохоор бэлтгэл сургуулиа зохицуулах шаардлагатай болсон”

Абэ Үта Японы олимпын шигшээ багт багтсан байгаа. Гэхдээ нэг хэсэг шигшээ багт орох эрхийн төлөө хариуцлагатай барилдаанд ялагддаг байжээ.

“Олимпын шигшээ багт багтах гэж хэт хичээгээд ялагддаг байсан юм. Барилдаж байх үед ч толгойд олон бодол орж ирээд санаснаараа барилдаж чадахгүй үе байсан. Дараа нь Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд ялах, ялагдах тухай бодолгүй барилдтал түрүүлдэг байгаа. Тэгээд өөрийнхөөрөө барилдвал түрүүлж чадна гэсэн итгэлтэй болсон”

Тэмцээн уралдаан гээд гадаад улсаар аялах явдал тамирчдад олон тохиолддог. Буудалд ор, дэр эвгүй байсан ч Абэ нам унтдаг, гоо сайхны хэрэгсэл ч очсон газраасаа авчихдаг. Гэхдээ Японоос заавал авч явдаг гурван зүйл түүнд бий.

“Ямар ч тэмцээн байсан заавал гадил жимсний зурагтай оймсоо өмсдөг. Мөн алчуур, усны саваа сольдоггүй. Ганцхан хос оймстой ч өмсөхөөр тайвширдаг болохоор гадаадад оймсоо заавал авч явдаг”

20 настай түүний үе тэнгийнхэн нь будаж гангалан, ид зугаалж цэнгэдэг нас. Харин Абэ?

“Амралтын өдрөөр жүдогийн найз нартайгаа гадуур нүүрээ будаад гарах үе бий. Уг нь тод өнгийн ганган хувцсанд дуртай ч ээж, ах хоёр хориглоод сүүлийн үед дандаа л хар бараан хувцас өмсөж байна. Хар хувцас өмсөхөөр насанд хүрсэн том хүн шиг харагддаг”

Бараг л дан ганц жүдо бөхөөр амьдарч байгаа 20 настай охин ямар кинонд дуртай бол?

“Сүүлийн үед “Хайр дурлал үргэлжилнэ” гэдэг цуврал кино үзэж байгаа. Ёстой гоё кино. Үзэж суухдаа ямар гоё хайр дурлал вэ гэж бодоод сэтгэл хөдөлдөг. Гол баатрын дүрийг бүтээсэн Такэрү Сато сан үнэхээр царайлаг шүү. Уг нь би кино үзэж байгаад голд нь уйдаад хаячихдаг юм. Харин Netflix-ээр үзэхээр гүйлгэж болно, хурдхан төгсгөлийг нь хармаар санагдаад гүйлгэж орхидог. Киноны эхлэл, төгсгөлийг нь үзээд сэтгэл ханадаг зантай”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2020 оны 12 сарын 14

Ийм үзэсгэлэн байнаа. Солиорсон согтуу нүдтэй сэтгүүлч вэ

1  |  1
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top