АНУ-ын холимог тулааны Legacy Fighting Alliance холбооноос цар тахлын улмаас тасраад байсан тэмцээн уралдаанаа сэргээж байна. Канзас мужид гурван тэмцээн зохион байгуулах болсны нэг LFA 96 тэмцээнд манай тулаанч Д.Батсүмбэрэл аваргын бүсийн төлөө тулалдах боллоо.
LFA 96 тэмцээн 12 дугаар сарын 4-нд Канзасын Парк-Ситигийн Hartman Arena цогцолборт явагдана. MGL-1 холбооны 3 удаагийн аварга, АНУ-ын "Dragon House" холбооны аварга Д.Батсүмбэрэл LFA холбооны 77кг-ийн жингийн аваргын бүсийн төлөө Бразилын Тайкон Мендосатай тулалдана.
Д.Батсүмбэрэл холимог тулаанд нэг ч ялагдалгүй байгаа бол өрсөлдөгч нь 10 ялалт, 4 ялагдалтай. Гэхдээ Мендоса сүүлийн 4 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулаад байгаа.
Сэтгэгдэл ( 0 )