Сүм хийдийн түүх, жаяг, лам нарын бүртгэлээс бүрдсэн Шашны хэрэг эрхлэх газрын хөмрөгийн баримтуудыг түүх судалгааны эргэлтэд оруулах ажлын хүрээнд ТЕГ-ын тусгай архив, Гандантэгчэлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс хамтран судлаач Д.Буджавын эмхэтгэснээр “Баянхонгор аймгийн сүм хийдийн баримтууд” эмхэтгэлийг хэвлүүлэв.
Уг эмхэтгэлд Архангай, Өвөрхангай аймгийн харьяанд байсан 13 сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 25 сүм хийдийн 4000 гаруй лам нарын мэдээллийг сум, сумаар нь багцлан гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )