Цар тахлын улмаас энэ жил цуцлагдсан “Торгоны зам” ралли ирэх жил эргэн ирнэ. Хоёр тив, гурван улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх энэхүү уралдаан 2021 оны долоодугаар сарын 1-11-нд явагдах юм.

Долоодугаар сарын 1-нд Оросын Омск хотод нээлтийн ёслол болж, 2-ноос уралдааны хэсэг эхлэх юм. Тамирчид нийт 5200 км зам туулж, долоодугаар сарын 11-нд Хятадын Шинжааны Өрөмчид барианд орох болжээ. “Торгоны зам” ралли нь Олон улсын FIM холбооны ДАШТ-ий календарт багтсан тул “Дакар” уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа багууд бүгд оролцох болно. Энэ удаагийн уралдааны онцлог нь Монгол Алтай, Оросын Алтай, говь цөл гэсэн урьд өмнө уралдаан болж байгаагүй газруудыг хамрах юм. Нийт 10 гараатай.
“Торгоны зам” раллиг анх 2009 онд ОХУ, Туркменистан, Казахстан улсуудын Ерөнхийлөгч нарын санаачилгаар зохион байгуулж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )