Асашёорюүгийн багш тэтгэвэртээ гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Энэ сарын 8-нд Токиод эхлэх мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний дараа Такасаго ояката тэтгэвэртээ гарна.

Өнөөдөр Такасаго ояката онлайн хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр “Барилдаж байх үедээ ёкозүна болохыг хүсэж байсан ч чадаагүй болохоор ояката болж, ёкозүна төрүүлэхийг хүссэн. 1989 оны Хаврын тэмцээнд озэки цолоо алдаад зодог тайлахаар шийдсэн. Сэкивакэ цолтой барилдахыг хүсээгүй. Бейсболын алдарт Нагашима зодог тайлахдаа “Манай Ёмиүри баг үүрд мөнх” гэж хэлж байхыг хараад чадалтай байхдаа зодог тайлах гоё юм байна гэж бодсон юм. Янз бүрийн асуудалд орооцолддог ёкозүнатай байлаа. Хүнд хэцүү үе байсан. Бага зэрэг тайван амгалан болж байтал Асанояма дээш дэвшээд гарч ирлээ. Асаноямад их итгэл хүлээлгэж байна. Өнгөрсөн башё шиг эхний гурван өдөр дараалан унаад байж таарахгүй. Олон утгаараа миний амьдрал азтай хийморьтой өнгөрч байна гэж боддог. Ояката хүний хувьд амжилттай сайхан байлаа. Дэвжээгээ хэнд өвлүүлэхээ дараа шийднэ” гэж ярьлаа. Сэтгүүлчид Асашёорюүгийн талаар асуусан ч Такасаго ояката хариулсангүй.

Такасаго ояката ёкозүна Асашёорюү, озэки Асанояма нарын багш. Одоо тус дэвжээнд манай Асасэкирюү Б.Дашням, маэгашира асан Асановака хоёр багшилж байгаа билээ. Энэ хоёр оякатагийн нэг нь дэвжээг удирдах болно.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
danzan(202.55.188.93) 2020 оны 11 сарын 05

shavidaa setgel dunduur baijee

0  |  0
hi(124.158.96.120) 2020 оны 11 сарын 04

Yanz burin asuudald ordog acasheryotoi bailaa geed xelsen um bish uu\n

1  |  0
Top