Диего Марадона тархины хагалгаанд оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона аравдугаар сарын 30-нд 60 насны тэгш ойгоо тэмдэглэсэн билээ. Ойн баяраа хэт өргөн тэмдэглэсэн түүний бие муудаж, энэ сарын 2-нд түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн.

Эмнэлэгт авсан анхны шинжилгээгээр коронавирусний хариу эерэг гарсан ч дараагийн шинжилгээнүүд сөрөг гарснаар фэнүүд нь ямар ч гэсэн хэсэг санаа амарсан юм.

Гэхдээ Диегогийн бие сайжрахгүй байсаар тархины мэс засалд орохоос өөр аргагүй болсон байна. Түүний тархинд их хэмжээний цус хуралдсан байжээ.

Марадонагийн хувийн эмч “Диегогийн биеийн байдал сайжирч байна. Цус яагаад хуралдсаныг тэр өөрөө мэдэхгүй байгаа. Ямар нэг гэмтлийн улмаас үүссэн байх. 1,5 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай өндөрлөлөө. Эмнэлгийн гадна маш олон фэн цугласан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.190.248) 2020 оны 11 сарын 05

Угаасаа коммунистуудыг дэмждэг хүн шүү дээ. Харамсалтай. Трахины хагалгаанд орно гэдэг наслах ёстой наснаас нь хорогдоно л гэсэн үг. Эрүүл энх, урт удаан наслаасай.

0  |  0
zochin(66.181.182.119) 2020 оны 11 сарын 05

tiim baihaa daanch Putiniig magtaad aguu aguu geed baisan um aa, harvalt ugchihuud l soliorood yavaad baisan bna shd,

0  |  1
Top