Леброн, Жордан хоёр Трампын эсрэг ажиллажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

НБА лигийн домог Майкл Жордан, Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймс нар Флорида дахь үймээнээр баривчлагдсан хүмүүсийн торгуулийг төлөх, сонгуульд орох эрхийг нь сэргээх кампанит ажилд оролцжээ. Энэ ажилд Ариане Гранде зэрэг олон алдартан оролцсон бөгөөд нийт 27 сая ам.доллар цуглуулж чадсан байна. Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг 16 сая ам.доллар хандивласан гэнэ.

Үүний ачаар гэмт хэрэгт холбогдсон 13 мянган хүн санал өгөх эрхтэй болжээ. Тэдний 74 хувь нь хар арьстан тул ихэнх нь Жо Байденд санал өгөх болно гэж шинжээчид онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top