33 нас хүрсэн Big Bang-ийн T.O.P-ийн тухай БАРИМТУУД

2020 оны 11 сарын 04

Өмнөд Солонгосын Big Bang хамтлагийн дуучин T.O.P өнөөдөр 33 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна.
 

  • Тайзны нэр - T.O.P / Tempo
  • Жинхэнэ нэр - Choi Seung-hyun (최승현)
  • Төрсөн өдөр - 1987 оны 11 дүгээр сарын 4
  • Орд - Хилэнц
  • Төрсөн газар - Сөүл, БНСУ
  • Өндөр - 181 см
  • Жин - 65 кг
  • Цусны бүлэг - B
  • Instagram: @choi_seung_hyun_tttop
     


T.O.P-ийн тухай сонирхолтой баримтууд
 

1) Tэр Choi Hye Yoon гэдэг эгчтэй.

2) Хамтлагийнхаа ахлагч G-Dragon-той багын найз.
 


3) YG агентлагт орох гээд анх очиход нь Т.O.P-ийг тарган гээд хасаж байлаа. Тэр 40 хоногийн дотор 20 кг тураад элсэж чадсан юм.

4) Хобби нь ном унших, усанд сэлэх, тэнэгтэх.
 


5) Тэр маш зөрүүд.

6) Ягаан өнгөнд дуртай.

7) Дуртай хоол нь СҮШИ. Ялангуяа Туна загасны сүшид ухаангүй.

8) Т.O.P хамтлагийнхаа хамгийн алиа, хошин нь.
 


9) Багадаа тэр уран гулгалтын олимпын аварга Ким Юүнатай найз байсан.

10) Хэрэв эмэгтэй байсан бол Тэянтай болзох байсан гэж хэлж байв.

11) 2017 оны хоёрдугаар сард цэрэгт татагдаж, 2019 оны долоодугаар сард халагдсан.

12) Зөв хувцаслаж чаддаг, соёлтой эмэгтэйд дуртай. Хэрэлдэж, маргалддаг бүсгүйг үзэн яддаг гэнэ.
 


13) Тавдугаар ангидаа анх порно үзсэн.

14) Өглөө эрт босох дургүй.  

15) Хамтлагийнхаа хамгийн ахмад нь.  

16) Нэг удаагийн төрсөн өдрөөр нь баяр хүргэхээр 2000 фэн нь ирэхэд уяраад уйлж байжээ.
 


17) Сүнснээс айдаг.

18) Тоглоом цуглуулдаг.

19) Сургуульд байхдаа онц дүн авч үзээгүй.

20) Бага ангид байхдаа анхны үнсэлтээ ээжийнхээ дэргэд хийж байсан гэдэг.
 


21) Хорт хавдраар нас барсан фэндээ зориулан, “Oh Mom" гэдэг дуу бичиж байв.

22) T.O.P iTunes-д дуугаа гаргасан анхны солонгос дуучин.

23) Тэр Usher, Omarion, Jay-Z, B2K-т дуртай.

24) 2011 онд Сөүлд 3 сая ам.долларын байшин худалдан авсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Q(66.181.161.20) 2023 оны 01 сарын 21

Saihn zaluu shu

1  |  0
Top