Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл МҮОХ-нд зочиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ОЛИМПИК ХАУС-т Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийнхөн зочилж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай уулзаж, хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.

Энэ уулзалтад ХЧМЗ төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Спортын хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан, ХЧМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга А.Долгион, удирдах зөвлөлийн гишүүн, Оюутан залуучуудын хорооны дарга Э.Баттамир нарын тэргүүтэй зочид оролцов.

Тус уулзалтаар хоёр тал спорт-олимпизмийн үзэл санааг эх орондоо болон дэлхийгээр тархан суурьшсан элэг нэгт монголчууддаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо. Хилийн чанадад 220.000 монголчууд байдаг бөгөөд үүний 80.000 нь оюутан залуус байдаг аж. Улмаар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлд тив бүрийн төлөөлөл байдаг бөгөөд МҮОХ-той санамж бичиг байгуулахаар боллоо. ХЧМЗ-өөс мөн МҮОХ-той хамтран ажилснаар Гадаад улсад ажиллаж амьдардаг тамирчдын мэдээллийн санг үүсгэж, хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн спортын наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top