Самбо бөхийн ДАШТ-д 30 орны 400 тамирчин оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 5-8-нд Сербийн Нови-Сад хотод явагдана. Энэ жил залуучуудын дэлхийн аваргын тэмцээнтэй хамт явагдах болжээ.

Олон улсын самбо бөхийн холбооноос мэдээлснээр ДАШТ-д Беларусь, Бельги, Болгар, Босни Герцеговин, Венесуэл, Грек, Доминикан, Индонез, Испани, Итали, Кипр, Колумб, Конго, Марокко, Мексик, Молдав, ОХУ, Румын, Хойд Македон, Серби, АНУ, Тажикистан, Узбекистан, Украин, Филиппин, Франц, Хорват, Эстони, Монгол, ӨАБНУ гэсэн 30 орны 400 бөх оролцох юм.

Тэмцээнд цар тахлын эсрэг маш олон арга хэмжээ авна. COVID-19 шинжилгээг Сербид очихоосоо өмнө 72 цагийн дотор өгсөн байх шаардлагатай. Тамирчин, дасгалжуулагчдыг гаднын хүмүүсээс бүрэн тусгаарлана. Зочид буудал, спорт цогцолборын хооронд л явах боломжтой. Шигшээ багууд хангалттай хэмжээний амны хаалттай ирсэн байна. Бэлтгэл, тэмцээнээс бусад үед маскыг байнга зүүх ёстой. Өдөрт хоёр удаа оролцогчдын биеийн халууныг хэмжинэ. Мэдээж үзэгчгүй явагдахаар болжээ. COVID-19-той холбоотой шинжилгээ, эмчилгээ, тусгаарлалтын бүх зардлыг тухайн холбоо хариуцна.

Тэмцээнийг Олон улсын самбо бөхийн холбооны цахим хуудас, Eurosport сувгаар шууд дамжуулан хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top