Ирина Роднина: Хабиб Улсын Баатар болох ямар ч гавьяа байгуулаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

ОХУ-ын Төрийн Думын дагестан депутат Гажимурад Омаров холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовт Улсын Баатар цол олгох санал гаргасан талаар Оросын спортын алдартнууд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Уран гулгалтын олимпын 3 удаагийн аварга, Төрийн Думын депутат Ирина Роднина энэ талаар сэтгүүлчдэд “Уучлаарай, манай улсад аваргууд олон, ОХУ-ын Баатар цөөхөн. Би энэ цолыг тамирчдад зориулсан цол биш гэж үздэг. Улсын Баатарыг ямар нэг гавьяа байгуулсан хүнд олгодог. Хабиб өөрийн ажлаа л хийсэн мэргэжлийн тамирчин. Би Хабибаас ямар нэг баатарлаг үйлдэл, гавьяа харахгүй байна” гэж ярьжээ.

ОХУ-ын холимог тулаанч Александр Шлеменко “Хабиб Нурмагомедовт Улсын Баатар цол олгох нь арай л хэтэрсэн хэрэг. Миний хувьд Улсын Баатар гэдэг нь хүний амь аврах гэж өөрийгөө золиосолсон хүн. Би ийм ойлголттой хүмүүжсэн. Гал сөнөөгчид, дайнд байлдаж байгаа цэргүүд л Баатар. Хабиб маш сайн тамирчин гэдгийг хэн ч үгүйсгээгүй. Гэхдээ Хабиб холимог тулаанаар их хэмжээний мөнгө авсан нь Улсын Баатар гэдэг цолонд зохихгүй байна. Чечений дайнд оролцсон дайчид бол жинхэнэ баатар. Тэдний ихэнхэд нь Баатар цолыг нэхэн олгож байлаа”

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Костя Цзю “Улсын Баатар аа? Яалаа гэж? Гавьяат тамирчин цол бол түүнд хэн ч маргахааргүй өгч болно. Харин Улсын Баатар гэдэг... Би ойлгохгүй байна. Хабибыг хэчнээн хүндэлдэг ч гэсэн болохгүй”

Спортын тайлбарлагч Дмитрий Губерниев “Хабибт Улсын Баатар цол олгох нь санал гаргасан тэр депутатын хувийн бодол. Бусад депутат хэрхэн хандахыг харцгаая. Гэхдээ цол, шагналыг хамаагүй тараагаад баймааргүй байна. Манайд Хөдөлмөрийн Баатар гэдэг цол бий. Усан спортын олимпын таван удаагийн аварга Светлана Ромашина бол Хөдөлмөрийн баатар болоход тохирсон тамирчин. Хабиб ч гэсэн сайн тамирчин”

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MD(202.21.108.10) 2021 оны 07 сарын 13

Э.Бат-Үүлийг муулаад байгаа амьтануудад хэлэхэд: Та нар 1989 онд битгий хэл Өнөөдөрч олон түмнийг уриалаад урд нь гараад алхах зүрх зориг өчүүхэн ч байхгуй гэдгийг мэдэж байна!!!!!

0  |  1
зочин(66.181.185.101) 2020 оны 11 сарын 08

Шагнал бол утгаа алдсан хэн нам дагаж долдой болж гүйдэг, хэн нэг дарга нартай архидаж унтаж хэвтэнэ тэр хүнд шагнал ирдэг. Харин хийсэн зүйлтэй , үнэлэгдэх гавьяатай хүмүүс нь шагналаа авч чадахгүй насыг бардаг учир нь тэд алайлагч биш болохоор. Хатуухан хэлэхэд үхэхэд жинтүү дээр л тавигддаг зүйлийг ингэж намчирхах хэрэг бна уу .

0  |  0
Бөх(192.82.71.62) 2020 оны 11 сарын 08

И.Роднина бол Хабибтай харьцуулбал спортын ертөнцөд жинхэнэ домог . Гэхдээ дуртай ажлаа хийсэн энэ нь гавъяа биш гэж туйлын үнэнийг хэлжээ .

8  |  0
Марш(122.201.24.219) 2020 оны 11 сарын 08

МАНАЙХ ТЭГЭХЭД БАТ ҮҮЛ Д УЛСЫН БААТАР ӨГСӨН ДӨӨ ЁСТОЙ ЭРГҮҮ ТЭР МУУ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГ АРД ТҮМЭН ШАГННАГҮЙ ЭЭ ЭЛБЭГ ДОРЖ Л ТӨРИЙН НҮҮРЭЭР ШИРЛЭЖ БАЙГААД ШАГНАСАН ЮМ УЛСЫН БААТАР АРД ТҮМНЭЭ ХУЛЬХИДАЖ ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ЛУЙВАР ХИЙДЭГ ЮМ УУ БАТ ҮҮЛ МУУ ХОҮШНОГ ЦЭРЭГТ Ч ЯВЖ БАЙГААГҮЙ АРЧААГҮЙ МУУ ТЭВЭГ ШҮҮҮ ДЭЭ ОДОО ЯАЖ БАЙНА ЯС ХАЯЖ ХОР НАЙРУУЛАХААС ӨӨР ЮУ БАЙНА ЁСТОЙ НОВШ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ

10  |  2
Зочин(202.9.40.14) 2020 оны 11 сарын 08

Бат үүл бол хулгайч нар дотроо баатар. Зоригыг үгүй хийж Элбэгийн замыг цэвэрлэж өгснөөрөө баатар цол хүртэх гавьяа байгуулсан байх.

7  |  2
aaaa(73.203.115.233) 2020 оны 11 сарын 07

erguu teneg ivanuud uxer mongolchuud yaag adilxan baaxan bux, tamirchidaar xuulia batluulaal ... jordan ,rodman,snoopdog ntr congress-iin gishuun bolj bnu xaricuuldaa????

2  |  0
Кк(64.119.19.169) 2020 оны 11 сарын 07

Улс орон ард түмнийхээ төлөө Амь хайргүй тэмцээд үхсэн зоригтонд нэхэн олгодог шагнал.

4  |  0
Hu(192.82.73.22) 2020 оны 11 сарын 08

Haha Batuul harj baigaa boluu busad oron ingdeg yum bn \n\n

3  |  2
Top