МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлаар Шадар сайд Я.Содбаатарт ханджээ. МҮХБ-ны хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Я.СОДБААТАР ТАНАА
Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай
Монгол үндэсний бөх нь бидний өв соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд одоо олон залуучууд үндэсний бөхөөр барилдаж, өдөр бүр тогтмол бэлтгэл сургуулилт хийн хөдөлмөрлөж, бөхийн барилдаанд оролцож түүнийхээ амжилтаар амьдарч байна. Эдгээр ид барилдаж байгаа 2000 гаруй бөхчүүд, тэдний дараагийн үеийн залгамж олон мянган өсвөр бөхчүүд, хүүхэд залуучууд нь даяаршлын энэ үед Монгол эр хүн хэмээхийн томоохон төлөөлөл болж бие бялдар, тэсвэр хатуужил, оюун санааны хувьд шилдгүүд болж төлөвших ёстой билээ.
Үндэсний бөхийн амжилт, ялалт руу зарим бөхчүүд маань ёс бусаар тэмүүлэх үйлдлүүд сүүлийн үед гарч байгаа бөгөөд үүнийг ил далдаар хаацайлагч албан тушаалтнууд бий болсноос Олон улсын конвенцид Монгол улс нэгдсэн мөн түүний хариуцлага шийтгэл 2018 оноос өөрчлөгдсөн байгааг мэдэж байгаа боловч даган мөрдөхгүй гуйвуулж, допингийн хариуцлагын асуудлыг сулруулж, хойчийн хор хөнөөлийг үл хайхарч байгаад шудрага хөдөлмөрлөж байгаа олон зуун бөхчүүдийн адил харамсаж, энэ үйлдэлтэй МҮБХ эвлэрэхгүй болохыг илэрхийлж байна.
Үндэсний бөхийн салбар хорооны 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн хурлаар, гишүүдийн олонхийн саналаар гаргасан допингийн хариуцлагын шийдвэр нь монгол бөхийн хөгжил мөн удмын санд ихээхэн хор хөнөөл бий болгох, бөхийн дэвжээ допингийн хор хөнөөлд мансуурагчдын тоглоом, хэн илүү хүчтэй, хортойг хэрэглэх вэ гэсэн уралдааны эхлэлийг тавьсан алдаатай шийдвэр боллоо. Иймд Танаас Үндэсний бөхийн салбар комиссын гаргасан алдаатай шийдвэрийг залруулж, Монгол бөхөөс шудрага бус өрсөлдөөн, допингийн хор хөнөөлийг арилгахаар хичээн зүтгэж, тэмцэж байгаа олон зуун залуучуудын итгэлийг алдахгүй байж шудрага шийдвэр гаргахыг хүсье.
Хүндэтгэсэн ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ
Сэтгэгдэл ( 8 )
Допинг илэрсэн бөхчүүдийн хариуг яг үнэн зөв яг ямар төрлийн ямар үйлчилгээтэй бодис илэрсэн ямар хор хөнөөлтэй бодис гэдгийг тайлбарлануу.бас допингийн хариуны тайлбар хэрэгтэй.жишээ нь Батсуурь аварга 400 төг ны эм илэрсэн маш бага өөрөөс нь асуух гэсэн.тэргүүн та бол унсан дээрн түлхээд бухын дозоор тариулсан гаруудтай хамт түлхээд бна да.бөхчүүд бид хэн тарьдаг үгүйг бүгд мдийшдээ ичиж үхмээр
Допинг хэргэлсэн бөхчүүдийн эрхийг11-н сараар хассан шийдвэр гаргасан хүмүүсийг нэрлээчээ.
усан гүзээ тэнэг толгойтой хөлс шивэр шээг ханхалсан энэ хэдэн шалхайсан амьтадад хэн ингэж долигонож унаад байгаа юм бэ ард түмэн л гэнэ ард гэж нэртэй бид эднийг чинь аль хэдийн тоохоо больсон.Сүүлийн үеийн боловсрол соёлтой залуучууд зюдо самбо чөлөөт, сагс, волейбол сур харваан шатар гээд шал өөр ур ухаан шаарддаг спорт сонирхдог болжээ Дэлхийд нэрд гарч буй эрдэмтдээ шүтэж шагнаачээ.
Содбаатар өөрөө бас хууль бус үйлдэл хийдэг учраас Хууль бус шийдвэр гаргаж ард түмнээ доромжлох нь ойлгомжтой...
Ёстойзөв шүү Допинг хэрэглэчихээд хэдхэн сараар ч эрхээ хасуулж амраад авах сэдэл ч төрж мэдэхээр юм бна
Монгол бөх гэх усан гүзээтэй ярвайсан хэдэн шуналын тулмыг тэр чигт нь орхичихооч ээ. Наадам цагаан сарын барилдааныг албан ёсоор 10 жил хориглочих. Тэгээд эд нар хоорондоо барилдана уу? зодолдоно уу өөрсдөө мэдэг. Тэр допингоо иднэ үү ууна уу дураар нь орхи. Ёстой тамтай гарууд юм аа.
зөвдөө
ДОПИНТОЙ ЯРТАЙ ЗАЛЬТ ЛАЛАРУУДЫН БҮХ ЦОЛ ЧИМЭГИЙГ ХУРААЖ ДОР ХАЯЖ 3 ЖИЛЭЭР ХАС ЭД НАРЫГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ БӨХИЙН НЭР ХҮНД ДЭЭШЭЭ ГАРАХГҮЙ