Какүрюү АРВАННЭГДҮГЭЭР сарын башёд барилдахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Ёкозүна Какүрюү энэ сарын 8-нд эхлэх 11 дүгээр сарын башёд барилдахгүй болжээ. Какүрюү “Никкан спортс” сонинд утсаар ярилцлага өгөхдөө “Нурууны гэмтэл бүрэн эдгээгүй. Ийм байдалтай тэмцээнд зодоглоод утгагүй. Нэгдүгээр сарын тэмцээнээс өмнө барилдааны бэлтгэл хийдэг болох нь чухал” гэж хэлсэн байна. Ийнхүү тэрбээр гурван башё дараалан өнжсөн төдийгүй энэ жил ганцхан Хаврын тэмцээнд л зодоглосноор 2020 оныг үдэх болжээ.
 

Уг нь бэлтгэлдээ орсон байсан ч барилдааны бэлтгэл хийж чадаагүй тул башёг өнжихөөс өөр аргагүй. Бэлтгэл дээр гэмтлээ сэдрээсэн учир тэмцээнд дахиад гэмтэх юм бол зодог тайлах аюултай билээ.

Намрын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс олон тэмцээнд оролцохгүй байгаа аваргуудад сануулга өгнө гэж байсан учир энэ тэмцээний дараа шүүмжлүүлэх нь тодорхой. 2021 оны Нэгдүгээр сарын тэмцээн Какүрюүгийн хувьд зодог тайлах эсэхээ шийдэх хариуцлагатай тэмцээн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top