БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөр, бодлогын бичиг баримтын хэрэгжилт, үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид орон нутгийн биеийн тамир, спортын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 04-06 өдрүүдэд Ховд аймаг, 11 дүгээр сарын 07-10 өдрүүдэд Баян-Өлгий аймаг, 11 дүгээр сарын 11-13 өдрүүдэд Увс аймагт тус тус ажиллана.

БТСУХ-ноос томилогдсон ажлын хэсэг дээрх аймгуудын БТС-ын салбарт хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр болон холбогдох бусад бичиг баримттай танилцаж, үйл ажиллагааны хэрэгжилтэд үзлэг шинжилгээ хийж, цаашид орон нутагт биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажилд зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

Мөн энэ үеэр “Үнэгүй фитнес” ТББ-аас иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэхэд уриалж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг сурталчилж, үйл ажиллагаа зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top