Самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Сербийн Нови-Сад хотод эхэллээ. Тэмцээнд 30 орны 400 тамирчин оролцоно.
Энэ сарын 8 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд оролцох байсан Гүржийн баг коронавирусний улмаас оролцохоос татгалзжээ.
Европын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Елисеев “Багийн дүнгээр дээгүүр өрсөлдөх боломжтой байсан хүчирхэг Гүржийн баг ирэхгүй болсноо мэдэгдсэн. Тус багт коронавирус голомтлон гарч, багийн ерөнхий дасгалжуулагч, долоон бөхийн хамт халдвар авсан нь тогтоогдсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнгөрсөн жил Сөүлд болсон самбо бөхийн ДАШТ-д Гүржийн баг 10 медаль хүртэж, ОХУ, Монголын шигшээ багийн ард бичигдэж байсан билээ.
Дашрамд дурдахад энэ жилийн ДАШТ-д манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн аварга Довдонгийн Алтансүх ганцаараа оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )