Сербийн Нови Садад болж байгаа самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын самбо бөхийн холбооны чуулган болж байна.
Чуулганы үеэр Европын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Елисеев “Бид олимпын наадмын хөтөлбөрт самбо бөхөө оруулах ажлыг өдөр бүр тасралтгүй хийж байна. ОУОХ-ны гишүүд манай холбооны ажлыг гурван жил хянаж, бүх том тэмцээн уралдаан, чуулган хуралдаан дээр ирсэн. 2021 онд болох ОУОХ-ны чуулганаас Олон улсын самбо бөхийн холбоог байнгын гишүүнээр элсүүлнэ гэдэгт найдаж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн чуулганаар Олон улсын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн тэргүүн Василий Шестаковын бүрэн эрхийг 2025 оны арванннэгдүгээр сар хүртэл сунгажээ. Шестаков энэ холбоог 2009 оноос хойш удирдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )