Хакүхо АРВАННЭГДҮГЭЭР САРЫН башёд барилдахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын тэмцээнд гэмтлийн улмаас барилдахгүй болжээ.

Миягино дэвжээнээс Сүмо бөхийн холбоонд “Ёкозүна Хакүхо баруун өвдөгний мэс засал, мэс заслын дараах цус багадалт гэсэн оноштойгоор 14 хоногийн эмчилгээ шаардлагатай боллоо” гэсэн акт гаргаж өгсөн байна.
 

Их аварга анх удаагаа гурван башё дараалан тэмцээнд зодоглосонгүй. Ёкозүна Какүрюү ч арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдахгүй тул хоёр тэмцээн дараалан аваргууд гэмтлээр зодоглохгүй болж байгаа юм. Энэ нь 1949 оноос хойш анх удаа тохиолдож байгаа гэнэ.   

Хакүхо долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж, наймдугаар сард хагалгаанд орсон. Намрын тэмцээнийг өнжөөд аравдугаар сараас бэлтгэлдээ гарсан ч бэртэл бүрэн эдгэсэнгүй.

Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй байгаа учир ямар ч арга алга. Тэд өөрсдөө хүслээрээ тэмцээнд зодоглоогүй хэрэг биш. Нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(223.38.28.19) 2020 оны 11 сарын 06

энэ япон тэндээ барилдана уу байна уу монголчуудад ямар хамаа байнаа писда гэж... ийм юм мэдээ гэж оруулж байдаг ядцан сайт шүү. тэрний оронд шөнөөр хулгайгаар хэдэн арван автобус хужаа нарыг хэн оруулаад байгааг эрэн сурвалжилуул амжилтанд хүрнэ шүү танайх

2  |  1
Top