Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дарга Амгалан Ринчинович Базархандаевтай уулзжээ.
Талууд Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон жил хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцов. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр Монголын 550 залууг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах боломжийг олгож байна.
Уулзалтаар Оросын талаас Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, хамтын ажиллагааны зарим саналыг тавилаа. Ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлаар хамтран ажиллах сонирхол байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн онцлов. Түүнчлэн Монгол Улс боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системтэй болсныг дурдаж, хамтран ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ju surah ve de navs unaz hocrogdoz bgaa ivanuud
зөв байна хоёр хөршийн хэл мэдэхгүйгээр хол явахгүй