Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлөөс энэ сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар товлосон байсан билээ. Гэвч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Азийн жүдо бөхийн холбооноос:
“COVID-19 цар тахлын байдал тогтворгүй, тодорхойгүй байгаагаас Монгол Улс хилээ нээгээгүй хэвээр байна. Тиймээс энэ сард болох байсан хотод жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлууллаа. Тэмцээн явагдах хугацаа тодорхой болонгуут бид холбоодод мэдэгдэх болно” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )