Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 6-нд хуралдаж, 12 дугаар сарын 12-20-нд Сербийн нийслэл Белградад болохоор төлөвлөгдсөн чөлөөт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах эсэх талаар хэлэлцлээ.
Европт цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж, халдварын тоо нэмэгдэж байгаа тул ДАШТ-ийг зохион байгуулахад хүндрэл учраад байгаа юм. Өчигдөр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан ч Гүйцэтгэх зөвлөл нэгдсэн шийдвэрт хүрсэнгүй.
Энэ сарын 12-нд дахин хуралдаж, энэ жил ДАШТ хийх эсэхээ шийдэх болжээ.
Энэ өдрүүдэд Сербид самбо бөхийн ДАШТ явагдаж байна. Сербийн Засгийн газраас спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад хориг тавиагүй байгаа. Тиймээс гол шалтгаан нь шилдэг шигшээ багууд ирэх эсэхэд байгаа бололтой.
60 гаруй орон оролцоход бэлэн гэж мэдэгдсэн гэх боловч АНУ, Япон, Кубын шигшээ баг татгалзаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )