Самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 5-8-нд Сербийн Нови-Сад хотод явагдаж байна. Тэмцээнд 30 орны 400 тамирчин оролцож байгаа. ДАШТ-д манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн аварга Довдонгийн Алтансүх ганцаараа оролцсон.
68 кг-ийн жинд хүч сорьсон манай тамирчин хүрэл медалийн төлөө барилдаад ялагджээ.
Д.Алтасүх фэйсбүүк хуудсандаа “2020 оны Самбо бөхийн дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Новисад хотноо болж, Унгар улсын элчин сайд З.Батбаяр ахтайгаа оролцлоо. Хэсгийн аваргын төлөө болон хүрэл медалийн төлөө барилдаад хожигдлоо. Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн Эрдэнэт Үйлдвэр “ТӨҮГ”, Спорт цогцолборын хамт олон болон бусад дэмжиж байсан бүх хүмүүст маш их баярлалаа. Сэтгэлээрээ багшийн оронд тэмцээнд цуг оролцоод ирсэн Элчин сайд З.Батбаяр ах болон Өлзий ахын гэр бүлд маш их баярлалаа” гэж бичсэн байлаа.
68 kg
1. KLETSKOV Nikita (RUS)
2. SAYAPIN Uladzislau (BLR)
3. GALBIATI Mattia (ITA)
3. ANGELOV Angel (BUL)
Сэтгэгдэл ( 1 )
ялагдчихаад юундаа хөөрөөд байгаа залуу вэ Яах гэж явсан юм ийм зорилгогүй хүнийг халдвар ихтэй Европ руу явуулж байдаг дүүрчихсэн удирдлагууд вэ тэнд нь үлдээ