ОХУ-ын Дагестаны уугуул, Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Муртузали Муслимов допинг хэрэглэсэн хэргээр дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шийтгэл амслаа.
Иргэншлээ сольсныхоо дараа Муслимов Исламын улсуудын Эв нэгдлийн наадмын (Баку, Азербайжан, 2017) хүрэл медаль хүртсэн. Дараа нь Европын аваргын тэмцээнд (Каспийск, ОХУ, 2018) мөн гуравдугаар байр эзэлж байв.
2019 оны долоодугаар сард Туркт болсон Yasar Dogu тэмцээнд Муслимов түрүүлсэн ч ийнхүү допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Түүнээс метаболит дростанолон хэмээх бодис илэрсэн байна.
ДБНХ-ны дүрмээр түүний медалийг хураан авах болсон бөгөөд 4 жил барилдах эрхийг нь хаслаа. Шийтгэлийн хугацаа допингийн шинжилгээ өгсөн цагаас (2019.07.12) эхлэх тул 27 настай Муслимов 2023 оны долоодугаар сарын 11 хүртэл барилдахгүй болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Допингоор шийтгэнэ гэж юуг хэлж байна аа. Сэтгүүлч хүн ингэж элийрч болохгүй ээ.
Допингоор шийтгэнэ гэж юу байхав дээ. Сэтгүүлч хүн иймэрхүү утгын алдаа гаргана гэдэг бол ямар хэжээтэй боловсролтойгоо тод харуулж буй хэрэг шүү!