Цахим ЗАЛИЛАН ХИЙСЭН хятадуудыг шүүх хурал эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй хятад иргэдийг саатуулан, баривчилсан байдаг. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, прокуророос өнгөрсөн долоодугаар сарын 16-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Уг хэргийн шүүх хурал дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын харьяат Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй нарын зургаан иргэн нь бүлэглэн өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 6-29-ний өдрүүдэд “Ви Чат”, “Телеграм”, “Кюү Кюү” ,“Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хууран мэхэлж, эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг завдаж байсан нь тогтоогдсон байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulgaichid(202.55.188.84) 2020 оны 11 сарын 09

Hurelsuhee chi toroos hulgai hiigch monhbat, bymbatsog nariig shorond ni hataagaache

0  |  0
Top